#Unplug2016 арга хэмжээг тохиолдуулан явуулж буй #БиХэрхэнАжилладагВэ CHALLENGE-д намайг Bileguutee Ulemjjargal дуудлаа. Залуучууд өөрсдийн хийж буй ажлаараа бахархах, өөрийгөө танилцуулах сошиал нетворкинг аянд нэгдээрэй. Дараах 4 асуултад хариулаад ажилладаг орчин, ажлын байр, ажлын ширээнийхээ зургийг оруулах юм. Энэхүү текстийг бүтнээр нь хуулаад, хийдэг ажил, ажлынх нь арга барилын тухай мэдэхийг хүссэн 3 найзаа mention хийж challenge-ийг цааш үргэлжлүүлэхийг уриална уу.
1. Хамгийн их ашигладаг апп, програм?
Хэдэн жилээс өмнөөс бүх зүйлээ Dropbox дээр хийдэг, хадгалдаг байсан. Харин энэ жилээс эхлээд G Suite (G+ аас бусдыг нь) хэрэглэж байна. Ялангуяа ойрд санхүү болон төслийн зохицуулалтын фунkц сайтай excel sheets муугүй хийдэг болсон. Box-ыг ашиглаж үзээд онлайнаар засварлах боломж нь харьцангүй бага учир орхисон доо. Өмнө нь Asana, Trello ашиглаж байгаад одоо ер нь бол бүхнийг л excel sheet дээр хийх гээд байдаг болсон.
Adobe Illustrator ашиглаж сурснаас хойш Photoshop хэрэглэж чадахаа больсон байналээ хэхэ.
Гар утсан дээрээ бол ажлын шаардлагаар бүхий л messaging apps ашигладаг. Сонирхоод үзэхэд илүүдэхгүй апп, програм гэвэл Waterlogged (шингэн юм ууж өгдөггүй над шиг хүмүүст), Spending 2 (санхүүгээ хянахын тулд), PackPoint (үргэлжилсэн олон аялалд гарахаар төлөвлөж байгаа бол), gotomeeting (Skype-ын оронд онлайн уулзалт хийхэд хамаагүй тохиромжтой, холболт нь илүү тогтвортой юм байналээ)
2. Хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?
Aжлаа хөтлөхөд бичиж тэмдэглэх гэхээс илүү өнөөх excel sheet дээрээ тэмдэглэгээ хийчихдэг. Ёс болгож тэмдэглэлийн дэвтэртэй. Үүн дээрээ янз бүрийн санаа бичиж авна. Би ч гэхдээ яг нэг дэвтэр дуустал нь бичиж байсан удаагүй ээ. Энгийн өдөр тутмын зүйлээ бол зүгээр дотроо дугаарлаж бичиж төсөөлдөг. Тэгээд тэр тоог нь саначихсан байхад л болчихдог доо. Бүр мартах гээд байвал Field Notes гээд энгийн 90х140 см хэмжээтэй дэвтэр бий.
3. Хэнээс, юунаас ажиллах урам зориг авдаг вэ?
Их ажилтай байх тусмаа илүү ихийг, хурдан хийх урамтай байдаг. Бүр болж өгөхгүй байвал kофе ууж өөрийгөө хүчээр “хөдөлгөдөг” дөө. Энэ жоохон тиймхэн сонсогдож магадгүй ч “энийг надаас өөр хэн нэгэн хийвэл хэр сайн, зөв хийх бол” гэсэн зовнил их сэдэлжүүлдэг хэхэ. Бас үеийн мундаг хүмүүс нийгэмд мундаг юм хийгээд байхаар шар хүрээд их урам зориг авна. Хамгийн сүүлд АНУ-д саяхан болсон ерөнхийлөгчийн сонгуулиар эмэгтэй ерөнхийлөгч сонгогдоогүйд энэ улсын залуу охид, бүсгүйчүүд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг хараад нэг юм бодогдуулсан шүү. Манайд охид бүсгүйчүүд маань улс төрийн оролцоог арай илүү чухалчилдаг, зөвөөр ойлгодог байсан бол гэх бодол төрсөн. Би ч ялгаагүй. Хэрвээ та яг одоо өнөө үеийн Монголын улс төрд нэртэй эмэгтэй гээд бодоод үзвэл нэн түрүүнд тэр хүний ур чадвар, үзэл бодол гэхээс илүү тэр хүний гэр бүлийн аль нэг гишүүн, зүс царай, гэх мэт шинжтэй холбож нэр нь таны бодолд буух байх. Шулуухан хэлэхэд эмэгтэй хүний эрхэм үүрэг хүүхэд гаргах гэх мэт хуучинсаг бодлоосоо бүгдээрээ салмаар байна. За, энэ асуултанд товчхон хариулахад энэ мэтчилэн нийгэмд болж буй үйл явдал.
4. Ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?
Гэрээс. Аль багаасаа гэр амьтай байсан одоо ч хэвээр. Гэрээс гарвал номын дэлгүүрийн ШУ Уран Зөгнөлт хэсэгт эсвэл kино театрт л байх байх. Монголдоо байсан бол Тэрэлжид морь унаж байх байсан.
Энэхүү challenge-д өөрийнхөө ажлын тухай хуваалцаж үргэлжлүүлэхийг уриалж байна.













