Marvel Cinematic Universe-ийн 22 дахь кино Avengers: Endgame энэ долоо хоногт олон улсын зах зээлд нээлттээ хийлээ. Лхагва гарагт Хятадад нээгдсэн даруйдаа эхний шөнөө Avengers: Endgame кино 107.2 сая ам.долларын бокс оффисын орлого олжээ.
Улаанбаатар хотод баасан гараг (04/26) болсон даруй кино театрууд шөнийн үзвэрээр үзүүлж эхэлсэн бөгөөд би Гэгээнтэнд 00:20-ийн үзвэрээр Avengers: Endgame үзсэн юм. Эхний үзвэр дууссаны дараа кино сонирхогчдын дунд панель хэлэлцүүлэг өрнүүлсний хэсгээс видеоны төгсгөлд орууллаа.
Хэлэлцүүлэгт: - Kind Talk with Eddie | Г.Идэр-Ууган - Кино Задлан | Г.Эрдэнэбаатар https://www.youtube.com/user/Heromgl - А.Мөнгөн - Ж.Цэлмүүн








