МОНГОЛ ЦАГ ТООЛОЛ: ЖАРАН ГЭЖ ЮУ ВЭ?
МОНГОЛ ЦАГ ТООЛОЛ: ЖАРАН ГЭЖ ЮУ ВЭ?
"Дорно дахины он тооллын мод, гал, шороо, төмөр, усыг таван махбод гэж нэрлэдэг. Эдгээр таван махбодыг өнгөөр төлөөлүүлж өргөн хэрэглэдэг. Модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар гэж нэрлэдэг. Таван махбодоо эр, эм болгон тоолдог. Хөхийг эр, хөхөгчнийг эм, улааныг эр, улаагчныг эм, шарыг эр, шарагчныг эм, цагааныг эр, цагаагчныг эм, харыг эр, харагчныг эм гэж тоолно.
Ингэж тоолоход 1-р хулгана хөх, 2-р хулгана улаан, 3-р хулгана шар, 4-р хулгана цагаан, 5-р хулгана хар болох бөгөөд бүх амьтан энэ мэтээр таван өнгөөр тоологдоно. Энэ нь арван хоёр жил таван удаа давтагдана гэсэн үг.
Тэгээд энэ таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг.
Нэг жаранд 30 эр, 30 эм жил байна. Энэ он тоолол заавал хөх хулгана жилээр эхэлдэг."
Хулгана цаг – Шөнө дөл 23.00 – 00:59
Үхэр цаг – Шөнө дөл хэлбийх 01:00 - 02:59
Бар цаг – Гэгээ шарлах 03:00 - 04:59
Туулай цаг – Үүр цайх 05:00 - 06:59
Луу цаг – Нар мандах 07:00 - 08:59
Могой цаг – Нар хөөрөх 09:00 - 10:59
Морь цаг – Үд дунд 11:00 - 12:59
Хонь цаг – Үд хэвийх 13:00 - 14:59
Бич цаг – Нар гудайх 15:00 - 16:59
Тахиа цаг – Нар жаргах 17:00 - 18:59
Нохой цаг – Үдэш 19:00 - 20:59
Гахай цаг – Харуй бүрий болох 21:00 - 22:59 гэсэн цагийг тус тус заадаг.













