Хорвоогийн хамгийн гашуун эмгэнэл
Хонинд дурласан чонын зовлон
Н.Батжаргал
Cookie Run:Kingdom Official!
The Stonewall Inn
Noah Kahan

@theartofmadeline

shark vs the universe

pixel skylines
Doug Jones

tannertan36

Jimmy Eat World
The Bowery Presents

#extradirty

roma★
No title available
EXPECTATIONS
$LAYYYTER
PUT YOUR BEARD IN MY MOUTH

ellievsbear
"I'm Dorothy Gale from Kansas"
𓃗
Not today Justin
seen from Malaysia
seen from Australia
seen from Congo - Brazzaville
seen from Dominican Republic
seen from Germany
seen from United States

seen from India

seen from Türkiye
seen from Japan
seen from Poland

seen from United States
seen from Vietnam

seen from Indonesia

seen from Colombia
seen from Bosnia & Herzegovina
seen from United Kingdom

seen from France

seen from Philippines
seen from Maldives

seen from Japan
@temdeglel
Хорвоогийн хамгийн гашуун эмгэнэл
Хонинд дурласан чонын зовлон
Н.Батжаргал
Яасан
Яасан би согтуу байна
Ядарсан тархиа орооцолдуулаад хөлчүү байна
Ялж чадаагүй зовлонгоороо хооллоод завгүй байна
Яахав хамт уух уу эсвэл хань болох уу
Миний бодлыг сонсмоор байвал хамт суу ганц татчих
Мэдрэл толгой чинь хэсэгтээ л сэргэсэн санагдана гэхдээ худлаа
Миний үг олширсон байж магад гэхдээ л үнэн
Мэдэрсэн бүхнээ тоочиж авах гээд хөлчүүрсэн яадын
Чи согтуу байж үзсэн үү
Жигтэйхэн сайхан дотор онгойх шиг болдог
Жирийн юм бүхэн утгатай болчих шиг санагддагын
Эрүүл саруулдаа онгойтол ярилцах хүн байдаггүй юм билээ
Эр эмгүй хөрчүүрсэн үедээ л үнэн болчихдог юм билээ
Зусар бялдуучийн шалчигнасан харц хоолой хоёр
Зулаг долоогчийн өлөн зан хөндий нүд хүртэл
Яг л архи уусан хөлчүү үедээ баггүй үнэн харагддаг
Яахав ээ архи уучихаад уйлдаг хүмүүсийг би харин өрөвддөг
Би одоо согтуу байна яасан
Битүү хатуу хоёрын хооронд дүлзэн дүмбэн оргихгүй
Биедээ мэдэрч бодолдоо орсноо урсгаад амар байна
Би харин маргааш яана аа гэж л сэтгэл зовж байна
Би гээс нуугдсан нөгөө л гөлгөр царайнууд ахиад харна гэдгээс
Агсан согтуу зангаар бусдыг гэмтээхгүйгээ би мэднэ
Архины бөглөө мултлаагүй ээ би сэтгэлийн бөглөө мулталж байна
Янз бүрийн араншин надаас хэзээ ч гарч магадгүй би тийм л хүн
Яадын би одоо тэс хөндлөн согтуу байна шүлэг бичин согтуурч байна
Р. Отгонцэцэг. Халзан Морьт.
Бадархундага эмнэлэг. Үүрийн 5 цаг.
Хэн нэгэнд хорвоо ертөнц ямар зөөлөн болохыг мэдрүүлэх тэр нэгэн нь байгаарай.
Чинь сэтгэлээ зориулсан нь хэзээ ч буруу байгаагүй. Харин үнэлж чадаагүй хүн л , чамтай байх эрхгүй.
The Stranglers - Golden Brown
Хайр дурлал, донтолт хоёр нь тархины
- ventral tegmental area (допамин ялгаруулдаг “эх үүсвэр”)
-nucleus accumbens (таашаал, шагнал мэдрэх төв) гэх dopamine reward system-ийг идэвхжүүлдэг.
Өөрөөр хэлбэл тархины 1 ижил системийг ашигладаг.
Ийм учраас Golden Brown дууг хүмүүс хоёр өөр утгаар зэрэг ойлгодог.
Нэг талаас энэ нь бодит донтолтын тухай өгүүлэмж гэж тайлбарлагддаг — тархины шагналын системийг хэт өдөөгч зүйлд татагдах, аажмаар хяналт алдагдах процесс. Нөгөө талаас энэ нь хүний тухай хайр дурлалын өгүүлэмж гэж бас уншигддаг — эхэндээ тайван, дулаахан мэдрэмж өгч, дараа нь салж чадахгүй хүчтэй холбоо үүсгэдэг нэг төрлийн хайр.
Энэ хоёр тайлбар хоорондоо зөрчилдөхгүй, харин ч нэг нэгнээ тайлбарладаг. Учир нь хоёулаа тархины dopamine reward system-ийг ашигладаг адилхан биологийн механизм дээр тулгуурладаг. Тиймээс хүний тархинд хайр ба донтолт хоёрын ялгаа зарим үед бүдгэрч, нэг мэдрэмж шиг санагдах нь бий.
The Stranglers энэ дууг яг нэг утгад “түгжээгүй” байлгасан нь түүний хүч юм. Тэд мэдрэмжийг шууд тайлбарлахаас илүүтэйгээр, тэр мэдрэмжийг өөрөө сонсогчид дээр “амьдруулсан”. Тиймээс зарим хүн үүнийг героин донтолтын тухай гэж хардаг, зарим нь хүний хэт гүн хайр, сэтгэлзүйн хамаарлын тухай гэж ойлгодог.
Эцэст нь энэ дууны гол үнэ цэнэ нь “яг юуны тухай” гэдэгт биш, харин: хайр ба донтолт хоёрын зааг хаана дуусдаг вэ? , аз жаргал хаанаас эхлээд хамаарал болдог вэ?
гэдэг асуултыг сонсогч бүрт өөрөөр мэдрүүлж чаддагт оршдог.
Даруу байдал ч гэсэн хэтэрсэн хор
Сэтгэл ярьсан, сэтгэлгүй хүмүүс.
Чиний бодсоноос илүү, би үнэнч хүн. Чи л мэдээгүй болохоос биш.
Ээж чинь чамд хэлээгүй гэж үү
Хүн мөргөвөл “уучлаарай” гэж хэлэх ёстой гэж
Сар романтик мэдрэмж өгөхөө байж. Сар, зүгээр л сар болж.
Миний сэтгэл түгжигдсэн
Түлхүүр нь чамд байгаа
Чи тайлж өгөх үү?
Сэтгэлдээ шарх тээгээд ахин дахин хүрээд байвал сорви үлдэнэ.
Сэтгэлд орогнох газар хэрэгтэй.
Шинэ л байвал хуучнаасаа дээр гэж бодоо юу.
Хүн тэнэг л биш бол хорон санаатай байж таарна.
Би зүгээр л хайртай хүмүүс жаргалтай төгсөөсэй гэж хүссэн юм.
my journey to you
Azalea- монголоор тэрэлж цэцэг.
Маш эмзэг, түргэн ганддаг учраас эмзэг хайр ариун сэтгэлийг, мөн ганц л хүнд зориулагдсан үнэнч хайрын бэлэгдэл. Цагаан тэрэлж цэцэг нь ховор учраас илүү онцгойд тооцогддог. "Тэрэлж цэцэг" гэсэн нэршилыг хэрэглэвэл зөвхөн чамд л зориулагдсан, чамд л үнэнч гэсэн утгыг илэрхийлнэ.
Өрөө түүний өнгөрсөний ул мөрөөр дүүрэн
Яг л тэр хэзээ ч яваагүй юм шиг.
Alfred de Musset, 1810–1857
À Ninon
> J’ai tout donné : mon cœur, mon âme,
Mon rêve, mes jours et mes nuits,
Et pour prix de cette flamme,
J’ai reçu ton silence et l’ennui.
Нинонд
Би бүгдийг өгсөн: зүрхээ, сэтгэлээ,
Зүүдээ, өдрөө, шөнөө.
Харин энэ бүхний хариуд
Чиний чимээгүй байдал, гунигийг л авсан.
(Чатжпт ах орчуулсан юм.)
Марина Цветаева
“Би чамайг зунжингаа хайрлана гэж хэлэх нь бүх амьдралаараа хайрлана гэж хэлснээс илүү бодитой”
“Дурлалын төлөө л уулзаж болзох хэрэгтэй. Өөр уулзалт хийснээс ном унш"
“Дэлхийд хязгаарлагдсан тооны сэтгэл, хязгааргүй олон бие махбод бий”
“Надтай хамт ууж, унтаагүй байж чи миний тухай юу мэдэх билээ дээ”
“Хамтдаа мөрөөдөж, хамтдаа унтахыг хүснэ. Гэхдээ уйлахдаа би ганцаараа л байхыг хүсдэг” -
“Би маш бага зүйл хүсдэг. Намайг орж ирэхэд хүн баярлаж байгаасай”
“Хүний амьдралыг гурав хуваадаг. Хайр дурлалаа мэдрэх, хайрлан дурлах, хайраа дурсан санах гэж”
“Нөхөрлөл гэдэг хайр дурлал шиг ховор зүйл. Харин надад танилууд хэрэггүй”
“ Маринаа, чи бодож байна уу, олон хүнийг үнссэн гэж Бурхан намайг өршөөх болов уу?
- Бурхан тоолсон гэж чи бодож байна уу?
- Би ч гэсэн тоолоогүй юм байна.”