Feb 30th. Maybe in another universe it’s us.

JVL
let's talk about Bridgerton tea, my ask is open
YOU ARE THE REASON

Discoholic 🪩
Stranger Things
he wasn't even looking at me and he found me

Product Placement
Cosimo Galluzzi

izzy's playlists!
sheepfilms
🩵 avery cochrane 🩵
untitled
Sade Olutola
DEAR READER
Keni

Andulka

Origami Around

ellievsbear
Fai_Ryy
One Nice Bug Per Day

seen from Sweden
seen from United Kingdom
seen from United Kingdom

seen from Oman
seen from United States

seen from United States

seen from Türkiye
seen from United States

seen from United States
seen from France
seen from United States

seen from United Kingdom

seen from United States

seen from Australia

seen from El Salvador

seen from Brunei
seen from Suriname
seen from United States
seen from Chile

seen from Japan
@feggillicious
Feb 30th. Maybe in another universe it’s us.
last day of term 3 :D
days been
November 19th
DAY 1# of me venting
2023.10.8
Миний амьдралдаа хамгийн их хүсч мөрөөдсөн гадааддаа өнөөдөр би 1 дэх жилдээ амьдарч байна. Ээж ааваасаа залхсандаа гэрээсээ л хурдан яваад өгөх юмсан гэж хүссэн хүсэл минь биелж би өөрийнхөө 7 хоногийн 4 өдөр ажиллаж түрээсээ төлдөг жижигхэн студийн өрөөндөө ганцаараа сууж байна. Өөрийгөө ийм өрөвдөлтэй мэдрэмж авна гэж хэзээ ч төсөөлж байсангүй. 1 жилийн турш энэ нулимс ийм шалтгаанаас урсана гэхэд 1 жилийн өмнөх би хэзээ ч итгэхгүй байсан байх. Хүний амьдралд найз гэдэг хүн нэг л өдөр үгүйлэгддэг юм байна. Багаасаа л надад найзын тэнгэр байгаагүй гэж итгэсэндээ одоо болтол итгэж хэн нэгэн надад сонирхол үзүүлвэл намайг хэтэрхий уйтгартай гээд нэг л өдөр хаяаад явах байх гэдгээс айсандаа хүн бүрээс зугтаж явдаг. Хэчнээн би өнөөдөр монголд биш ч миний энэ "ганцаараа" "left out" "never close enough with anyone" "can't make it to the next level" надаас салахгүй юм байна.
#cafe
time flies
via weheartit
Сайнуу, миний өөрийн өрөөний найз. Чамайг бараг мартах шахжээ. Ийм хүн байдаг билүү гэж хэсэг бодлоо. Би сайн байсан шүү саяхныг хүртэл. Надтай нэг хөөрхөн охин учирсан. Зургийг нь доор буулгамц. Чамайг хараад шохоорхоно гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Гэхдээ чамайг биш намайг сонгосон нь харамсалтай хэхэ. Заза тоглосон юм. Гомдоох гээгүйм шүү. Гэхдээ над шиг хүнийг хайрладаг гэдэг солиормоор байгаа биз.
Хоёулаа хамтдаа удаан байсан шүү дээ. Чи намайг мэднэ дээ. Дунд сургуулиасаа хойш хамт байлаа тийм биз. Одоо болтол яг хэвээрээ байгаа нь хачин шүү бас. Одоо ийм юм бичиж байгаад уучлаарай гэхдээ би чамайг үзэн ядаж байнаа. Намайг хар бараан бодолтой минь булшилсанд чинь. Намайг ийм хөгийн хулчгар болгож байгаад чинь. Би эрх чөлөөтэй, тайван амьдрахыг л хүсэхээс өөр хүсэх зүйл байхгүй гэдгийг яагаад одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байгаад чинь ундууцаж байна. Өөрөөрөө зовж, жаргах юмсан. Зүгээр л би энэ өрөөнд ганцаараа байх юмсан. Чи яагаад намайг орхиж болдоггүй юм бэ?
Хайрлаж, дурлахад минь хүртэл саад болно гэж даанчч мэдсэнгүй. Чамайг тэр чигээр нь үгүй хийхээс нааш чи бид 2 энэ хорвоод тайван байхгүй бололтой. Миний биеийг өөрийн болгочхоод, тархиар минь наадаж шимж амьдрах сайхан байдаггүй л байлтай. Өөрийгөө би санаж байна, гараас нь атгаад тэвэрмээр байна. Уйлаад сууж байгадаа хаа нэгтээ. Тэр жоохон амьтан даарч байгаадаа. Ганц хүсэл ийм том үр дагаварт хүргэнэ гэж мэдээгүй шүү дээ. Зүгээр л ээж аавын мундаг хүүхэд байхыг хүссэн төдий. Одоо харин бүх зориг зүрх нь мохсон байхаа. Зүгээр л гэрт нь авчраад өгөөч. Өөрийгөө битгий буруутга гээд хэлээд өгөөч. Тэгээд дараа нь дахиж буруу алхам хийхээс нь өмнө залруулахад нь туслаач. Чи үүнээс ч илүү өртэй шүү дээ. Түүнийг нь өөрөөр нь байлгаж, жаргалтай болгооч.
Надад тэр хүний гар хүрэхэд толгой өвтгөм өтгөн бодлоосоо салж чаддаг ч хоромхон зуур анхаарлаа сарниулахад бүгдийг нь нураачих юм даа. Би энэ хүнд хайртаагаа мэдэх ч яаж хайрлахаа мэдэхгүй юм. Яг л өөр шигээ.