Урьд шөнө би зүүдэндээ нэг эмэгтэйтэй цуг юм ярьж явж байсан юм. Тэр эмэгтэй ид шидийн гэмээр нүдний шилтэй бөгөөд түүнийгээ зүүх үед туранхай болж байсан. Ер нь бол бүдүүн эмэгтэй байсан юм билээ би мэдээгүй хэрэг. Хамгийн сонирхолтой нь бодит амьдрал дээр бид нэгнийгээ танихгүй ч зүүдний ертөнцөд нэлээд сайн танилууд бололтой. Би түүнтэй уулзахаасаа өмнө
нэг буяны байгууллага ч юм уу тийм газар байлаа, дүрслэвэл модон ширээ сандалтай маш өндөр таазтай дундад зууны сүм шиг л. Тэнд юу хийж байсан бэ гэж үү? хүмүүст хоол тарааж бас нялх хүүхдэд гоймонтой махтай хуурга идүүлэх гэж хичээж байсан :')). За тэр ч яахав бид хоёр гараад хотын гудамжаар алхаж байсан юм. Хотын гэхээр Улаанбаатрыг битгий төсөөлөөрэй ер нь бол би дундад зууны Европт байсан. Гэтэл тэр гартаа барьсан шаараа хийсгэчихлээ... Ногоон энгийн шаарнаас том байсныг санаж байна. Би одоо яахав дээ гэж хэлээд хартал нэг л ундуу царайтай болчихсон байлаа. Цаашаа алхаж байтал баахан шаарнууд дунд агаар дээр тогтчихож би нөгөөх чинь гэтэл хаанаас ч бугуйл ч юм уу оосор ч юм уу гаргаж ирээд уургалах гэж хичээж эхлэв өнөөх шаараа хаха. Тэгээд хөөрхий шавхардаад дээш нь нисгэчихсэн л дээ. Би нэг мэдэхэд маш өндөр цайз дотор орчихсон байсан. Түүний өмнө юу болсоныг санахгүй байна. Бас нөгөөх эмэгтэй алга. Цайзны нэг хаалгаар харвал эцэс нь үл харагдах урт чулуун гүүр харагдах бөгөөд хэсэг яваад өөр нэг цайзтай холбогдож байсан нь Оросын Кремилийг цагаан хэрэмтэй холбочихсон мэт санагдуулна. Тэгээд тэр гүүрээр алхах гэж урагш болсоноо би гэнэт зог тусан "ӨӨРИЙГӨӨ ЗҮҮДЭЛЖ БУЙГАА МЭДЭВ" би зүүдээ удирдаж чадахаа анзаарсан хэсэгхэн зуур минь энэ байлаа. Би тэр чулуун хаалганаас сайтар бариад хөөх би зүүдээ удирдаж чадаж байна гэж өөртөө хэлэв. Тэгээд зүүдэндэх ертөнцийг нэг сайн харах гэж байдгаараа хичээн тэнгэр өөд нэг харж баруун зүг нэг харж арагш бас харав. Тэнгэрт миний үл мэдэх аврага биет нисч үзэгдэх бөгөөд үзэсгэлэнтэй үүл нарны зохицол гээд үнэхээр гайхалтай. Чулуун хаалганы хийц ч мөн адил. Би дотороо: энэ бүгд миний харж үзсэн зүйлээс л улбаатай миний тархи ямар агуу юм бэ гэж бодлоо. Баруун зүгт тосгоны бараа зурайх ба бүгд нэг ижил барилга байлаа. Хойшоо харахдаа бага зэрэг айсан боловч харж зүрхлэв. Айх зүйл байсангүй оронд нь цайзны нөгөө хаалгаар үзэсгэлэнтэй ногоон байгал, моддын мөчир цухуйна. Би зүүн зүг үрүү хараагүй гэдгээ сая нэг ухаарсан юм. Түүнээс өмнө би дахин нэг удаа толгойгоо эргүүлж хойшоо хартал өнөөх байгалын оронд битүү хана түүн дээрээ маш том толь тэгээд өөрийнхөө тусгалыг олж харав. Миний нүд улаанаар эргэлдэж гэрэлтэж байсан юм. Төд удалгүй хаалга хэн нэгэн хүчтэй нүдэхийг сонсоод зүүднээсээ хүссэн ч хүсээгүй ч салах хэрэгтэй болов. Би яарч нэг давхар орон дээрээсээ босон өрөөний хаалганы дэргэдэх олон цэнхэр шүүгээ уруу зурвас хараад хаалга тайлж өгтөл аав ээж хоёр түлхүүрээ мартчихажээ гээд их л яарсан байдалтай орж ирэв. Аав манай өрөөнд зогсоогоороо тонгойн юм хийж байх зуур би хажууд нь зүүднийхээ тухай ярин зогсож бүр хэрхэн удирдсанаа гайхуулж байлаа. Цонхны цаана модны мөчир дээр хэрээ сууна... Би ярьсаар аав мхм за тэгээд гэх мэтчилэн үргэлжилж байтал нүдний буланд өнөөх хэрээ чинь далавчаа бүргэд шиг хойш өргөх шиг болоод хартал зүв зүгээр сууж байв. Аавыг даган нөгөө өрөөнд орж дэгээнд уясан олсыг нь таталцаж эхлэв. Хийгээд байсан юм нь л тэр байсан юм шиг байгаан. Тэгтэл би дахиад сэрлээ. Би гайхаж байсан ч гэнэт манай гэр зургаан давхарт байдаг цонхоор модны мөчир цухуйхгүй, миний ор хоёр давхарт байдаг, өрөөний хаалганы дэргэд ч тийм шүүгээ байхгүйг сая нэг санав. Босч харайн давхар зүүдэлснээ мэдээд ээж үрүү очтол аав алга. Аавыг асуутал ирэх болоогүй байгаа түлхүүрээ цэнэглэсэн үү гэж байна. Би дотороо бодно манайх хоёр түлхүүртэй нэг түлхүүр нь хоёр ширхэг зайтай, зай тус бүр нь цэнэглэгддэг харин би нэг зайг нь алга болгочихсон яаж худлаа хэлнээ гэж бодож байтал "БИ ДАХИАД Л СЭРЧИХЛЭЭ" өглөөний 9 цаг болж байна.