СЭТГЭЛЭЭ НЭЭХҮЙ: Бодлын сайныг бод, үгийн сайныг хэл, үйлийн сайныг хий, үйлс чинь үргэлж дээшээ байдаг юм. Голж биш олж идэх хоолтой. Гоёлд биш ч ажилдаа өмсөх хувцастай. Эгэл даруу тайван ийм л амьдралдаа БИ хайртай. Нас харж хүнийг бүү дүгнэ. Боловсрол харж ухааныг нь бүү дүгнэ. Хов сонсож хүнийг бүү дүгнэ. Хийж буй үйлдлээр нь л дүгнэ. Чамайг гэж ирсэн хүн бүрт дурлаад байж болохгүй. Сэтгэлээ гамна. Хэрүүл гуйсан хүн бүрт олзлуулаад байж болохгүй. Үгээ гамна. Буруу зүйл хийсэн хүн бүрт уурлаад байж болохгүй. Зүрхээ гамна. Илүү олон маргааш сэрэхийн тулд өдөр бүр эрт унтаж өөрийн биеэ гамнаарай. Өрөөлийг өөлдөг, өөрийгөө өргөмжилдөг, өдөр бүр гомдоллодог, өөрчлөлт хийдэггүй, өнгөрсөн дөө амьдардаг, өөрөөс нь бусад нь чухал биш хандлагатай хүмүүсээс өөрийгөө холдуул. Итгэл яг л шил шиг. Шил нэг хагарвал буцаад байсан хэвэндээ болдоггүйтэй адилхан. Хүний итгэлийг бүү алд ... ...Аливааг хорьж цагддаг хүн яаж нээлттэй байх вэ. Амьдлаг үзэгдэл бүхнийг буруутгах эмгэгт автсан явдаг. Уур хилэн, хүсэл тачаал бүгд амьд сонин сайхан үзэгдэл. Байгаль чанартай үзэгдлийг буруушаах тусам муу муухайд урвадаг. Хэрэв жам ёсоор нь хувиргаж чадах юм бол бурханы хүч болно. Үгийг чинь ойлгохгүй хүн нулимсыг чинь бүүр ч ойлгохгүй. Уурыг ухаанаар ял, нэг хором тэвч. Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй, зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй, магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол "Би хүн болжээ" гэж чи өөртөө итгэ !!! Эхнэр нь инээж байгаа айл өөдөө, ээж нь инээж байгаа хүүхэд жаргалтай, ханиа хайрладаг голомт мөнхөд гэрэлтэн бадардаг. Инээ, энэ таныг илүү харагдуулна. Залбир, энэ таныг хүчтэй байлгана. Хайрла, энэ таныг амьдралд таатай болгоно... #copy #joroikhulanart #joroikhulan #joroikh https://www.instagram.com/p/CNTohIchTII/?igshid=15u78q0i1gvkm