Hi,
I just moved my posts from Posterous! Do go though my blog for all the new posts.
Its easy to migrate try JustMigrate
3Crumbs app - Are you the local thrifter we all have been looking for?

@theartofmadeline
2025 on Tumblr: Trends That Defined the Year
EXPECTATIONS
wallacepolsom
The Bowery Presents

Andulka
tumblr dot com

roma★
taylor price

pixel skylines

oozey mess
d e v o n
macklin celebrini has autism
Cosmic Funnies
ojovivo

Love Begins
untitled
The Stonewall Inn

No title available
Game of Thrones Daily

seen from United States

seen from United States
seen from United States

seen from United States

seen from United States
seen from United States
seen from Germany
seen from United States
seen from United States
seen from Germany
seen from Canada
seen from United States

seen from United States
seen from Vietnam

seen from Malaysia

seen from Venezuela
seen from Venezuela
seen from Czechia

seen from United States

seen from Canada
@boldbaatarpro
Hi,
I just moved my posts from Posterous! Do go though my blog for all the new posts.
Its easy to migrate try JustMigrate
3Crumbs app - Are you the local thrifter we all have been looking for?
Invitation to connect on LinkedIn
From Boldbaatar Gankhuyag
Head of Event Planning and Social Media Department at The New Media Group
Mongolia
I'd like to add you to my professional network on LinkedIn.
- Boldbaatar
Confirm that you know Boldbaatar
You are receiving Invitation to Connect emails. Unsubscribe
© 2012, LinkedIn Corporation. 2029 Stierlin Ct. Mountain View, CA 94043, USA
Invitation to connect on LinkedIn
From Boldbaatar Gankhuyag
Head of Event Planning and Social Media Department at The New Media Group
Mongolia
I'd like to add you to my professional network on LinkedIn.
- Boldbaatar
Confirm that you know Boldbaatar
You are receiving Invitation to Connect emails. Unsubscribe
© 2012, LinkedIn Corporation. 2029 Stierlin Ct. Mountain View, CA 94043, USA
ӨӨРИЙГӨӨ ОЛ!
Хийхийг хүссэн зүйлээ хий, шинэ зүйлсийг оролд, бусдад томоохон хохирол учруулахуйц биш бол эрсдэл үүр , хурдан бос, арван мэргэжил оролдсоны эцэст өөрт тохирох нэгийг чи олно, зөвхөн чаддаг байх хангалтгүй, хүсэлт эрмэлзэл, сонирхол байх нь илүү чухал. Аз жаргалгүй байгаа бол зөвхөн дассан гэсэн шалтагаар өөрийгө бүү хуур, одоо байгаа тогтсон орчиноо эвд гар, өөрийгөө ол, арван зүйлийг дунд зэрэг чаддаг байхаас илүү зөвхөн чи хийж чадах ганц зүйлийг олох нь илүү чухал.
Facebook баатруудад зориулав!
За тэгэхээр нэн түрүүнд тэр олон өвчтэй эсвэл насан эцэс болсон үзэхэд нүд халтирч шаналмаар зургуудыг Share, Like хийн хуваалцаж аварсан баатрууддаа чин сэтгэлээсээ алга ташин баяр хүргэцгээе!.
Үнэхээр 1 share , like = 1 $ donation /хандив/ . 1 share , like = 1 prayer /залбирал/ тай тэнцэж үр дүнгээ өгдөг байсан бол энэ ертөнц үнэхээр аз жаргалтай, хүн бүр өвчин зовлон, гачигдах зүйлгүй, эрх тэгш сайхан амьдрах байсан гэдэг эргэлзэхгүй байна.
Гэхдээ мэдээж энэ бүхэн бол хүний сэтгэлээр тоглосон , цаашилбал залилангын хэлбэр юм. Энэхүү фэйсбүүк скам ын талаар дэлгэнгүй нийтлэл ийг уншаарай. Мэдэлгүй сэтгэл өвдсөндөө энэ хэлбэрийн мэдээллийг тарааж цааш нь олон хүний сэтгэлийг өвтгөж байгаа нь үнэндээ тус биш ус юм. Үнэхээр тус болохыг хүсэж байгаа бол цахим дансаар мөнгө илгээ, гараад өвчтэй хүүхдүүдийн нийгэмлэгт хандив өргө, олон нийтийн сайн үйлсийн аянд оролц, бодитой тусалж дэмж, Компьютерийхээ урд суугаад файсбүүкээр сэтгэл өвдөм зураг үзэж , үзүүлж, хуваалцаж like дарлаа гээд өөрийгөө л хуурч, тусалсан мэдрэмж авч байгаа хэрэг юм.
Ишлэл
Аливаа амьтны аймгаас хамгийн хүчтэй нь бус, хамгийн ухаантай нь ч биш, гагцхүү өөрчлөлтөд хамгийн сайн дасан зохицож чадсан нь эсэн мэнд хадгалагддаг. /Байгалын шалгарал/
Чарльз Дарвин
Яруу эгшиглэн хүүхдийн хамтлаг амьд тоглолт
Posted from: Ulaanbaatar, Mongolia
Download Video:
Яруу эгшиглэн хүүхдийн хамтлаг амьд тоглолт яг одоо @tedxchangeulaanbaatar арга хэмжээнд болж байна
Олон нийтийн цахим хуудасны маркетингийн үр дүнг хэрхэн тооцох вэ? #SM #ROI
Олон байгууллага интернэт маркетинг, тэр дундаа олон нийтийн цахим хуудасны ( сошиал медиа = #SM ) маркетингийн арга хэрэглэж байна. #SM хэрэглэж хайлтанд илэрц болж гарч ирэх нь сайн ч үнэхээр байгууллагын эцсийн зорилго болох үнэнч хэрэглэгчийг бүрдүүлж компанидаа ашиг авчирж чадаж байна уу?
Телевиз, сонин, фм, рекламны самбар буюу уламжлалт маркетингийн замаар өндөр үнэ хөлс төлж хугацаат реклам байршуулаад та ямар үр дүнд хүрсэн бэ? Байгууллагын тань нэр хүнд өссөн үү? Нэгж худалдан авагч/үйлчлүүлэгч нэмэгдсэн үү? Тооцох томъёололууд байдаг ч хэр үндэслэлтэй бодитой гарч байгаад итгэх нь хэцүү.
БОДИТОЙ ҮНЭЛЭХ БОЛОМЖГҮЙ гэж болох юм.
Харин Интернэт маркетинг болон #SM маркетингийн үйл ажиллагаанд үүнийг тооцох томъёолол байдаг. Томъёолохын өмнө байгууллага бизнесийнхээ Цахим орчин дахь дүр төрхийг бүрдүүлж, брэндинг хийдэг ажилтан танаас дараах асуултуудыг асууя.
- 1. Танай байгууллагын нэр хүнд зах зээл дээр ямар байсан одоо ямар байна?
- 2. Байгууллагын тань тухай цуурхал интернэт орчинд ямархуу байдлаар хэрхэн тархав?
- 3. Байгууллага тань таны хийж байгаа ажлыг үнэлэхүйц тийм үр дүнг та юугаар хэрхэн харуулав?
- 4. Байгууллагын чинь орлого нэгж худалдан авагч/үйлчлүүлэгч өсөв үү?
- 5. Хүмүүсээс өдөрт таны удирдаж буй хаяганд дор хаяж 5-аас дээш асуулт, санал гомдол ирж байна уу?
- 6. Эцэст нь таны оролцоогүйгээр хэрэглэгчид өөрсдөө бүтээгдэхүүн үйлчилгээний чинь давуу талыг найз болон хүрээлэлдээ ярих сэдэл төрж чадаж байна уу?
Хэрэв та зарим асуултыг ойлгохгүй, эсвэл сөрөг хариулттай байгаа бол таны интернэт маркетинг, тэр дундаа олон нийтийн цахим хуудасны маркетингийн үйл ажиллагаа чинь хангалтгүй, зарим талаар унтаа хэлбэртэй байна гэж үзэж болох юм. Нэг ёсондоо таны болон танай байгууллагын хийж байгаа маркетингийн компанит ажил хангалттай үр дүнгээ өгөхгүй, мөн дахиж анхаарал тавьсан ч үр өгөөжөө өгөхгүй хэлбэрт шилжиж байгаагийн илрэл юм.
Интернэт орчин дахь кампанит аян, маркетингийн тань үр дүнд дараах асуултуудаар хэмжигдэх нь харьцангуй. Гэхдээ та дээрх асуултуудад эерэг хариулттай байж чадаж байж дүгнүүлэх хэмжээнд очно гэдгээ санаарай.
ROI - ийн тухай
ROI буюу Return of Investment гэх таны ажлын үр дүнг гаргах энэхүү томъёолол нь
Return of Investment - Хөрөнгө оруулалтаас гарсан үр дүн
Gain from Investment - Хөрөнгө оруулалтын ашиг
Cost of Investment - Хөрөнгө оруулалтын зардал
Маркетер та энэхүү томъёоллыг өөрийн бизнес, брэндийн цахим орчин дахь ажлынхаа үр нөлөөг тооцохдоо хийж байгаарай.
Албан байгуулага, брэндийн хувьд зайлшгүй байх цахим болон #SM орчинд та орон зайгаа олж чадсануу? Хэрвээ энэ асуултанд та эргэлзэж байвал мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө аван хамтарч ажиллаарай, бусдыг дагах бус хандлагыг олж харан бусдаас түрүүнд алхах боломжийг Цахим орчин дахь таны цогц брэнд шийдэл, Олон нийтийн цахим хуудсууд түүнд тохирсон зөв маркетингийн кампанит ажилууд таньд олгох болно гэдэгт итгэлтэй байж болно.
Таньд амжилт хүсьеэ!
Эх сурвалж: Mashable , Saruulxan
TEDxUlaanbaatarChange 2012
TEDxUlaanbaatarChange 2012 is open to anyone
We have seats & refreshments for the first 150 people to arrive!Please come early to guarantee yourself a seat!
TEDxUlaanbaatarChange 2012 Program... April 7th, 2012 from 12:30pm to 6:00pm
12:30 - 13:00 Registration, Performance by "Yaruu Egshiglen" 13:00 - 13:05 Opening of TEDxUlaanbaatarChange 13:05 - 13:25 VIDEO: Jeff Chapin - TEDxChange talk 13:25 - 13:45 VIDEO: Sven Giegold - TEDxChange talk 13:45 - 14:00 LIVE: G. Ariun ("MONGOL") 14:00 - 14:30 Tea and coffee break 14:30 - 14:35 Opening of second session 14:35 - 14:40 VIDEO: "Revolutionary Optimists" 14:40 - 14:50 VIDEO: Theo Sowa - TEDxChange talk 14:50 - 15:10 VIDEO: Baaba Maal - TEDxChange talk 15:10 - 15:30 VIDEO: Melinda Gates - TEDxChange talk 15:30 - 15:45 LIVE: D. Serdaram (Social Development) 15:45 - 15:57 LIVE: Future of TEDx in Mongolia 15:57 - 16:00 Wrap up TEDxUlaanbaatarChange 16:00 - 17:00 Refreshments and networking
------ More -----
TEDxChange is a community dedicated to ideas worth spreading for a better world.
The future is not fixed. We all have a hand in how it plays out. TEDxChange is a partnership of TED and the Bill & Melinda Gates Foundation, designed to act as a catalyst for global conversations on ideas worth spreading on health, development, and education issues.
More... http://www.facebook.com/tedxchange/
TEDxUlaanbaatarChange 2012
The TEDxUlaanbaatar team has set out to organize the very first TEDxChange event in Ulaanbaatar on April 7th, 2012. Following the theme - the Big Picture, we will have 2 live speakers present on Global Health and Global Development and view 4 translated videos of speakers who will be presenting at the official TEDxChange event in Berlin, Germany.
TEDxUlaanbaatar 2012
TED is all about Ideas Worth Spreading. TEDxUlaanbaatar is an independently organized TED event, operated under license from TED worldwide. We are based in the capital city of Mongolia, Ulaanbaatar.
Our second annual event will be held in September 2012 and this year, we will look at Mongolia through a different lens. Our theme for TEDxUlaanbaatar 2012 is Beyond...
This year's event will look beyond today and toward tomorrow. Beyond plans and toward action. Beyond progress and toward sustainability. We want to know what is next for the economy, the environment, art, technology, and design in Mongolia.
Apply here... http://www.tedxulaanbaatar.com/
Learn More about TED
About TED: http://www.ted.com/ About TEDx: http://www.ted.com/tedx
#SMCUB 3-р сарын ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ-д урьж байна!
Сайн байна уу, Монголын цахим гэр бүлийн гишүүд ээ
Сошиал медиа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж өөрийгөө болон бусдыг ахиулан хөгжүүлэгч таныг дэвшилтэт медиа боловсролыг ӨРГӨЖҮҮЛЭХ, сайн туршлагыг ХУВААЛЦАХ, медиачуудыг холбож ХАМТЫН ажиллагааг өрнүүлэх зорилготой SMCUB клубын ээлжит ЧӨЛӨӨТ уулзалтанд урьж байна.
Өмнөх уулзалт болон SMCUB -ийн мэдээллийг http://fb.com/smculaanbaatar хуудаснаас үзнэ үү.
Боломж: - Оролцогч өөрийгөө танилцуулж, өөрийн туршлагыг бусадтай хуваалцах - Бизнесээ сурталчилж, бизнесийн хүрээллээ нэмэгдүүлэх - Нэрийн хуудсаа солилцож хамтын ажиллагаагаа өргөжүүлэх - Онлайн танилаа бодит болгож, яриагаа ажил хэрэг болгох
Хөтөлбөр Сонирхолтой мэдээлэл /богино илтгэлүүд/ - #12.03 уулзалтад 4н илтгэгч сонгогдон илтгэл, нээлттэй яриа хийнэ - Хөгжилтэй тэмцээнүүд - Нээлттэй микрофон
Цагтаа эхлэн цагтаа дууснаа, та бүхэн цагаа сайн бариарай!
Нэр дэвшсэн илтгэгчид:
Бэгзсүрэн Жамсранжав Хар-Үхэрт https://twitter.com/jbegzsuren "Social Media"
Гэрэл Оргил http://twitter.com/gerel "Entrepeneurship, Start-Up , Social Media"
Анхбаяр - Дизайнер http://twitter.com/asosexit "Street Art" - Чөлөөт Сэдэв
Нэр дэвшсэн чөлөөт илтгэгчид:
Баабар, Тэмүүжин, Ганбаатар, Оюунгэрэл, Оюун гишүүн
Өмнөх уулзалтын илтгэлүүд, видео : http://youtube.com/smculaanbaatar
Хэзээ: 2012 оны 3-р сарын 24-нд 14:00- 16:00 Хаана: АКУМА төвийн 4 давхарт, “МSH” Ресторан /Саппорогийн 4 замын уулзварын зүүн урд/ Такс ҮГҮЙ, Сонирхсон хүн бүхэн бүртгүүлэн оролцох боломжтой /Оролцогч ресторанаар үйлчлүүлэх боломжтой (хоол, уух зүйлс)/
Бүртгүүлэх: Доорх линкээр орж бүртгэл бөглөнө үү /Хүн бүхэнд нээлттэй/ http://www.facebook.com/SMCUlaanbaatar?sk=app_348418525170512
Free Wi Fi Zone
Хамтдаа Сошиал медиа хамтын ажиллагааны үлгэр жишээ Монголын хамгийн том сошиаль клубыг байгуулцгаая!
Доорх сувгуудаар бидэнтэй холбоотой байгаарай! http://socialmediaclub.org/chapter/ulaanbaatar http://facebook.com/SMCUlaanbaatar/ http://twitter.com/SMCUlaanbaatar/ http://flickr.com/SMCUlaanbaatar/
Зохион байгуулагч: Social Media Club Ulaanbaatar The New Media Marketing Agency
#SMC Уриа: Хэрэв авсан бол түүнийгээ хуваалц. ( If you got it, Share it)
Google-ээс нуугдах 5 арга
Энэ сараас эхлэн Хэрэглэгчийн Хувийн Нууцлалын Бодлогод өөрчлөлт оруулснаар Google өөрийн эрх мэдлийг ихээхэн нэмэгдүүлж, Gmail, Picasa, Google Plus, YouTube зэрэг олон төрлийн үйлчилгээнээс цуглуулсан хэрэглэгчийн тухай мэдээллүүдийг нэгтгэн ашиглаж эхэллээ. Энэ нь нууцлалын бодлогыг хялбарчилж байгаа хэрэг хэмээн тус компани мэдэгдэж байгаа боловч үнэн чанартаа бизнесийн зорилгоор хийгдэж байгаа өөрчлөлт юм. Google хэрэглэгч хувь хүмүүсийн сонирхолд тохируулсан оновчтой сурталчилгаа явуулж өөрсдийн ашиг орлогоо их хэмжээгээр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Хүссэн ч хүсээгүй ч энэ өөрчлөлтөөр хувь хүмүүс Google-тэй илүү нягт холбоотой болж байна. Мөн шинэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхийг хэрэглэгчдэд хүчээр тулган шаардаж байна гэсэн гомдол гарч байгаа юм. Европын холбоо гэхэд л өөрийн Мэдээлэл Хамгаалах Дүрэмд харшилж байгаа эсэхийг судлаж байна. Гэхдээ энэ бүхэнд цочирдож бухимдахаасаа өмнө шинэ өөрчлөлтийн учрыг ойлгох нь чухал юм.
Google сурталчилгааны зорилгоор хэрэглэгчдийг удаан хугацаанд ажигласаар ирсэн. Хэрэв та гольфийн тухай мэдээллүүдийг ахиухан уншиж байгаа бол гольфийн төхөөрөмжүүдийн сурталчилгаа таньд голлон харагдаад байхад гайхах хэрэггүй. Тэд таны веб хөтөч дэх сайтуудын мэдээллээс таны сонирхлыг таньж байгаа хэрэг юм. Гэхдээ сексийн харилцаа, шашин болон эрүүл мэндийн асуудал зэрэг эмзэг сэдвүүдээр сурталчилгаа явуулахгүй байхыг хичээдэг.
Google-ийн цуглуулж авч байгаа мэдээллүүдэд хүмүүсийг овог нэрээр бус, хэрэглэж байгаа веб хөтчид суурилсан мэдээллүүд болон компьютертэй холбоо бүхий интернетийн тоон хаяг (IP address)-т тулгуурладаг. Мөн IP хаяг тухайн хэрэглэгч хаана байгаа тухай газарзүйн ойролцоо мэдээллийг тэдэнд өгнө. Харин хэрэглэгчийн тухай мэдээлэл цуглуулах үндсэн ажиллагаа тэднийг Google бүртгэлээр нэвтрэхээс эхэлдэг. Нэгэнт нэвтэрсэн бол таны нэр, хаяг, танил болон найзын жагсаалт зэрэг тодорхой мэдээллүүдийг авах боломжтой.
Харин нууцлалын бодлогын шинэ өөрчлөлтөөр и-мэйл, олон нийтийн сүлжээ зэрэг үйлчилгээнүүдээс таны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг цуглуулах боломжтой болж байна. Google хэрэглэгчдийн тухай мэдээллийн нууцыг чандлан хадгална хэмээн мэдэгдэж байгаа боловч Facebook, Yahoo мэтийн адил төрлийн бусад үйлчилгээ үзүүлэгчидтэй адил шүүх болон засгийн газрын байгууллагуудад хуулийн хүрээнд мэдээлэл өгөх үүрэгтэй гэдгийг бас санаж байх ёстой юм. Хэрэв та өөрийн хувийн нууцыг хамгаалж google-ээс нуугдахыг хүсвэл дараах 5 аргыг сонирхоод үзэхэд илүүдэхгүй.
1. Google бүртгэлээр нэвтрэхээс татгалзах
Шаардлагагүй тохиолдолд google бүртгэлээр сүлжээнд нэвтрэхгүй байх нь тэдэнд өөрийн тухай мэдээлэл өгөхөөс зайлсхийхэд туслана. Хэрэв и-мэйл, Picasa зэрэгт зайлшгүй нэвтрэх шаардлагатай бол өөр өөр веб хөтчийг ашиглах замаар google-ийн мэдээлэл цуглуулах функцыг төөрөгдөлд оруулж болно. Ихэнх тохиолдолд Mozilla firefox ашигладаг бол и-мэйлд нэвтрэхдээ Chrome ашиглаж болно. Зөвхөн хайлт хийхийг хүсвэл ямар нэгэн бүртгэлээр нэвтрэлгүйгээр Internet explorer ашиглаж болно.
Энэ тохиолдолд google таныг 3 өөр хүн байна гэж ойлгож, хийгдсэн үйлдлүүд нэгтгэж бүртгэгдэхгүй. Харин зөвхөн нэг хөтөч ашиглахыг хүсвэл жишээ нь хайлт хийхэд Microsoft-ийн Bing, фото зураг ачаалахад Yahoo flickr-ийг ашиглаж болно. Бас google таныг өөрийн бүртгэлээр нэвтрээгүй байсан ч мэдээлэл цуглуулж байдгийг мартаж болохгүй. Гэхдээ ийм тохиолдолд нэвтэрсэн үеийнхтэй харьцуулахад мэдээллийн хамаагүй бага хэмжээтэй байх болно.
2. Google-ийн үйлчилгээний сонголтыг өөрчлөх
Google өөрийн үйлчилгээнүүдэд хийгдэх зарим үндсэн сонголтуудаар хэрэглэгчийн тухай мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байдаг. Dashboard буюу http://google.com/dashboard хаягаар өөрийн бүртгэлийн зарим үндсэн тохируулгыг өөрчилж болно. Мөн веб хайлтын түүхийг хадгалагдахаар тохируулсан бол http://google.com/history хаягаар орж сүүлд хийсэн хайлтын жагсаалтаас сонгож устгах боломжтой.
Харин http://google.com/ads/preferences хуудсан дахь тохируулгаар google таныг ямар сонирхолтойг сүлжээнд нэвтрээгүй байсан ч мэдэх боломжтой. Энд нуухыг хүссэн сонирхолын зарим сонголтыг хасч болно. Хэрэв ямар нэгэн тодорхой сэдэвт төвлөрсөн сурталчилгааны бай болохыг хүсэхгүй бол сонирхолын бүх сонголтыг чагталж google-ийг хуурч болно.
3. Хөтчийн нууцлалын боломжуудыг ашиглах
Ихэнх хөтчүүд нууцлалын боломжийг санал болгодог. Тэдгээрийг сонгосон тохиолдолд нээсэн веб сайтуудын тухай мэдээлэл хадгалагдахгүй, тэдгээртэй холбоотой мэдээллүүд автоматаар устгагдах болно. Үүнд; Chrome-ийн түлхүүрний зураг бүхий товчлуурыг дарахад нээгдэх цэсэнд new incognito window сонголт байдаг бол Windows explorer-ын Safety цэсээс InPrivate Browsing сонголтыг хийж болно. Firefox болон Safari-д Private Browsing сонголтууд ч бас бий. Мөн delete, clear, reset сонголтуудаар хөтчид урьд нь бичигдсэн сайтуудын тухай мэдээллүүдийг устгах боломжтой.
Харин нууцлалын сонголт хийсэн тохиолдолд зарим үйлдэл хийх боломжгүй болдогийг анхаарах хэрэгтэй юм. Тухайлбал Netflix"s-ийн шууд нэвтрүүлгүүдийг үзэх боломжгүй. Мөн нууц үг автоматаар хадгалагдахгүй учир gmail-д нэвтрэлт хийх болгондоо гараас оруулах шаардлагатай болно. Гэхдээ google таны интернетийн IP хаягийг мэдэж байгаа учир веб хөтчийн нууцлалын боломжууд google-ийн цуглуулах таны тухай мэдээллийг хязгаарлах боловч "үл үзэгдэгч" болгож чадахгүй.
4. IP хаяг нуух
Хэрэв "үл эзэгдэгч" болохыг хүсвэл IP хаяг нуух үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой. Ийм тохиолдолд и-мэйл дуудах, хайлтын үр дүнг авах үйлдлүүд хэд хэдэн серверээр дамжиж хийгдэх учир google тэдгээр сүлжээн дэх өөр өөр компьютерүүдийн IP хаягыг авч төөрөлдөх болно. Гэхдээ Tor мэтийн үнэ төлбөргүй үйлчилгээг авахын тулд зориулалтын програм суулгах шаардлагатай учир интернетийн холболтын хурдыг бууруулах магадлалтай юм.
5. Офлайн горим
Дээрх аргууд тодорхой хэмжээгээр өөрийн тухай мэдээллийг нууцлахад туслах боловч google-ээс таныг бүрэн нууж чадахгүй. Учир нь тэдэнд таны тухай мэдээлэл байх, түүнийг ашиглах эсэх нь таны интернетийн үйлчилгээ үзүүлэгч (provider) нарт хамаагүй асуудал учир таны IP хаяг аль хэдийн google-ийн бүртгэлд орсон байх магадлалтайд байгаа юм. Иймд өөрийгөө бүрэн нуух эцсийн бөгөөд найдвартай арга нь интернетэд огт холбогдохгүй байх явдал болж байна.
Дашрамд дурдахад интернэт, тэр дундаа google-ийн үйлчилгээнүүд бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болоод байгаа билээ. Ялангуяа олон хүний хэрэглээ болоод байгаа ухаалаг утсыг интернет холболтгүйгээр ашиглана гэдэг учир дутагдалтай юм. Ийм нөхцөлд гүүглийн нууцлалын бодлогын шинэ өөрчлөлтийг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байна. Хэдийгээр хувийн чанартай мэдээллээ нууцлах асуудал байгаа боловч олон залууст Twitter дэх дагалдан баясагчдын жиргээг шалгахгүйгээр, Facebook дэх танилуудын шинэ статусыг уншихгүйгээр нэг ч хормыг өнгөрүүлэхэд төвөгтэй санагдах болсон гэхэд хилсдэхгүй.
Эх сурвалж: http://robomec.blogspot.co/
S Body Art Show
Posted from: Ulaanbaatar, Mongolia
Өнгөрөгч 3 сарын 16 ний үдэш шинээр нээгдсэн Blue Sky Tower 1 давхарт байрлах VEGAS night club т S Body Art Show зохион байгуулагдлаа. Шоуны үеэр Everyday компаний шинээр оруулж ирж буй жин барих үүрэгтэй "S" пиво ийг хүн бүхэнд такс дагалдуулан өгсөнөөр Боди Арт шоу эхэллээ. Шоуны үеэр “ШИНЭ ҮЕ УРЛАГ” нийгэмлэгийн шилдэг уран бүтээлчид 10-н зураач модель бүсгүйчүүдийн биеэн дээр урлагыг буулгаж шилдэгийг үзэгчид алга ташилтаараа тодруулав. Мөн арга хэмжээний үеэр урилгаар ХАРАНГА, SWEETYMOTION, MOTIVE хамтлагууд оролцож оролцогчдыг хөгжөөсөн ба оройн дуу хөгжмийг DJChin , DJAnna нар хөтлөн авч явлаа.
http://www.youtube.com/ watch?v=zhOq3xCY_mo
Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хууран мэхлэлт явагдсаар байна! #FacebookScam
Фэйсбүүк олон нийтийн цахим хуудсаар орох бүрийдээ таны хардаг зүрх зүсэм өвчтэй хүүхдийн зураг нь 5н хуурамч үйл ажиллагаа, залилан илрүүлэх вэбүүдийн судалгаагаар луйвар байх магадлал тун өндөр байна. Тэд өөрсдийн хоёр дахь нээлттэй захиаг /open letter/ фэйсбүүкт шалгуулахаар тавьсан байна.
Эдгээр өвчтэй хүүхдийн зургуудийг эмнэлэгийн сэтгүүлүүд болон хуучний сонингоос тасдаж авдаг ба фэйсбүүк дээр 600000 хүртэл share хийгдэн хуваалцагддаг байна. Ихэнхдээ эдгээр зургууд нь "Фэйсбүүк хуваалцсан тооны хэмжээгээр мөнгө хандивлана" гэх утгатай тайлбартай байдаг ба энэ нь ХУДАЛ үгс гэдгийг сануулая! Иймэрхүү хуурамч хандивын хэлбэр нь хэрэглэгчдийг өөрсдөө мэдэлгүй залиланг тараагч , дэмжигч болгож байна. Мөн эдгээр залилан нь хүмүүсийг цаашлаад хууртагдах, цахим хулгайд өртөх хялбар бай болгосоор.
Харамсалтай нь "Өвчтэй хүүхэд" ийн залилангийн тоо улам ихсэж газар авсаар байна. Баримтаар нийт 325 ийм хууран мэхлэлтийн зургууд 3 сарын 14 ний байдлаар бүртгэгдээд байна. Нэг зургыг мэдэгдэн устгахын хажуугаар 22 шинээр нэмэгдэж орж байгаа нь энэхүү хууран мэхлэлт хэр хурдацтай тархаж байгааг харуулсаар.
Файсбүүкийн эрх зүй , хариуцлагын дүрмэнд энэ төрлийн хууран мэхлэлтийг тодорхой хориглосон байдаг ба эдгээр хууран мэхлэгчид нь мөнгө залилсан тохиолдолд хуулийн дагуу хорих хүртэл арга хэмжээ авах ёстой.
Фэйсбүүкийн олон нийтийн төлөөлөгч: "Бид байнгын зургуудыг хянаж шүүж байгаа ч фэйсбүүкийн зураг таних систем нь энгийн хүүхдийн зургыг өвчтэй хүүхдийн зургаас автоматаар ялгахгүй, учир нь агуулгыг таних боломжгүй юм, зургуудийг ялган устгах нь хүний оролцоотойгоор гараар хийгдэх процесс ба бид идэвхтэй шийдхээр ажиллаж байна" гэж мэдэгджээ.
Дахин сануулая: ӨВЧТЭЙ ХҮҮХДИЙН ЗУРАГ ХУВААЛЦСАНААР ТА ТУС БОЛОХГҮЙ, ЭНЭ БОЛ ЗАЛИЛАН!
Та энэ төрлийн зургуудыг харж , хуваалцсануу, залилуулж мөнгөн хандив өргөөгүй биз!?
Найз нөхөддөө энэ талаар дуулгаарай, хууран мэхлэлтийг зогсооход нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Youtube Marketing / Видео агуулгын маркетинг /
Видео агуулганд суурилсан олон нийтийн цахим хуудас болох Youtube.com ийг хэрхэн ашиглах , маркетинг хийх талаар суурь ойлголтуудыг өгөхийг зорилоо.
Интэрнэт маркетинг ба Twitter
Интернэт маркетинг нэвтрүүлэгийн энэ удаагийн дугаараар #Twitter /Жиргээ/ олон нийтийн цахим хуудсыг бизнесийн зорилгоор хэрхэн хэрэглэх, маркетингийн суурь ойлголтуудын талаар мэдээлэл өгөхийг зорилоо.
@boldbaatar
"ШИНЭЭР МАРКЕТИНГЖУУЛАХ" ЗӨВЛӨГӨӨНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ /ТӨЛБӨРГҮЙ/
Бизнес эрхлэгчдэд зориулсан “ШИНЭЭР МАРКЕТИНГЖУУЛНА”
зөвлөгөөний аян эхэллээ
Бизнес эрхлэгчид, маркетеруудад дэвшилтэт маркетингийн мэдлэг олгох, улам бүр хөгжиж буй дэвшилтэт сувгуудыг удирдах мэдлэг олгох, байгууллагуудын маркетингийг бодлогыг шинэ түвшинд хүргэх зорилгоор үнэ төлбөргүйгээр зөвлөгөө өгч эхэллээ.
Хугацаа: 2012 оны 3-р сарын 1- ээс 4-р сарын 1
Аянд хэрхэн хамрагдах вэ?Зөвлөгөө авах байгууллагууд урьдчилан захиалгаа өгч, зөвлөгөө авах сэдэв, хугацааг харилцан тохиролцоно.
Зөвлөгөөний чиглэл
Цахим орчинд брэндийн дүр төрхийг бий болгох
Маркетингийн шинэ хандлага
Интернэт маркетинг
Сошиаль медиа маркетинг
Интернэт маркетингийг хэрэгжүүлэх арга зам
Шинэ үеийн хэрэглэгчдийн зан төлөв
Интернэт орчны хэрэглэгчдийг идэвхижүүлэн харилцах
Үнэнч хэрэглэгчийг төлөвшүүлэх нь
Хүн төвтэй маркетинг
Агуулгын маркетинг
Хайлтын системийн маркетинг
Ногоон маркетинг гэх мэт бусад.
Зөвлөгчид
А.Мэнд-Орших /The New Media Group-ийн Үүсгэн байгуулагч/
Т.Төгөлдөр /The New Media Marketing Agency-н CEO, “Маркетинг” сэтгүүлийг үүсгэн байгуулагч/
Ж.Лувсандорж /The New Media Marketing Agency-н борлуулалтын хэлтсийн дарга, PR мэргэжилтэн, интернэт маркетинг судладаг/
Г.Болдбаатар /Сошиаль медиа маркетингийн мэргэжилтэн, интернэт маркетинг судладаг/ @boldbaatar
В.Уянга /Вайраль маркетингийн мэргэжилтэн, интернэт маркетинг судладаг/
Холбоо барихУтас: 89008962, 88708980Ц-шуудан: [email protected]Ц-хуудас: http://newmediamarketingagency.com
Санаачлагч: The New Media Marketing Agency
Doloon burhan harvadaggui
Posted from: Ulaanbaatar, Mongolia
90 onoos hoish hiigdsen tusgaar togtnoliin tuhai anhnii tomoohon kinonii uridchilsan uzver "doloon burhan harvadaggui" . Kinog uzeed udahgui review bichnee . at Independence palace.