Фэйсбүүкийн гишүүнчлэлээ устгах
Хэрэв та өмнө нь фэйсбүүк дээрхи профайлаа устгах гэж оролдож байсан бол шууд устгах арга байхгүйг анзаарсан байх. Гэхдээ энэ нь мэдээж устгах боломжгүй гэсэн үг биш. Та доорхи зааврын дагуу хийхэд л бүх зүйл OK!
1. Доорхи холбоосруу ор. http://www.facebook.com/help/contact.php?show_form=delete_account
2. "Submit" товч дээр дараад гарч ирэх цонхонд нууц үг болон captcha г оруулаад "Okay"
3. Фэйсбүүкээрээ 2 долоо хоног огт оролдож болохгүй.
Анхаар: Таны гишүүнчлэл 2 долоо хоног идэвхигүй байх ба хэрэв энэ хугацаанд фэйсбүүкээ ямар нэгэн байдлаар хэрэглээгүй бол таны гишүүнчлэл устна. Таны гишүүнчлэл шууд устахгүй 2 долоо хоног идэвхигүй байсаны дараал устна гэдэгийг анхаараарай. Энэ нь та энд тэнд LIKE гэсэн товч дарж, Гар утас, мессенжер, элдэв янзын програм ашиглан фэйсбүүкээ ашиглаж, фэйсбүүк коннект ашиглан янз бүрийн сайтруу(e.x Digg) орж болохгүй гэсэн үг. Yahoo тай чинь фэйсбүүк чинь холбоотой бол тэр холбоосыг нь мөн арилгаарай.
Ингээд л устгах хүсэлт гаргаснаас хойш 2 долоо хоног фэйсбүүк ээрээ огт оролдохгүй бол таны гишүүнчлэл устах болно. Мартахаасаа өмнө юмыг яаж мэдхэв бүх Cookie болон history гоо одоо устгачихаарай.











