Intel + iAtkos = Hackintosh
Энэ удаад Hackintosh буюу Macintosh үйлдлийн системийг Intel процессортой тооцоолуурт хэрхэн суулгах болон бүүт бэлдэх тухай сараачихыг зорилоо.
Macintosh үйлдлийн систем маань анхандаа зөвхөн Apple-аас гаргасан тооцоолуур дээр ажиллахаар зохион бүтээгдсэн боловч Apple-н тооцоолуурууд Intel процессортой үйлдвэрлэгддэг болсноос хойш кракерууд үндсэн Macintosh-г эвдэн зөвхөн Mac бус PC-үүдэд суулгах боломжийг олгосон юм. Hackintosh бэлддэг хэд хэдэн баг байдгаас хамгийн найдвартай нь iAtkos болон TonyMacx86 гэж надад санагдсан. Тиймээс iAtkos болон TonyMacx86 ашиглаж хэрхэн boot бэлдэх талаар хийсэн бичлэгээ хүргье.
Юуны түрүүнд boot бэлдэхэд Macintosh үйлдлийн системтэй тооцоолуур хэрэгтэй. Хэрэв Macintosh үйлдлийн системтэй тооцоолуур байхгүй бол iAtkos Mountain Lion 2-ыг ашиглан Virtual орчинд буюу Windows, Linux дээр Macintosh ажлуулах боломжтой. Гэвч бүх тооцоолуур дээр ажиллахгүй.
iAtkos ML2 суулгах тооцоолуурын шаардлага :
Intel Core i3, i5, i7 3-р үе болон түүнээс хойшх үеийн процессор бүхий тооцоолууртай байх
4GB болон түүнээс дээш санах ойтой байх
64 битийн үйлдлийн системтэй байх
10GB - 20GB сул зайтай байх
BIOS дээрээ Virtualization идэвхжүүлсэн байх
эдгээр шаардлагыг хангасан бол Macintosh суулгах боломжтой.
Жич : Зарим төрлийн процессор ялангуяа IvyBridge(3-р үе) микроархитектур бүхий процессортой тооцоолуур мөн зөвхөн AMD, NVIDIA-н график карттай тооцоолуурт суухгүй байж болзошгүй тул бичигдсэн бүх зүйлийг анхааралтай уншина уу. Мөн тооцоолуурт тань ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу !!!
Хэрэгцээт зүйлс :
VirtualBox
BitTorrent
iAtkos ML2















