Би анхнаасаа түүнийг газар дээр ганц заяах залуу гэж хараад амархан найрагдаад амархан зүрх сэтгэлээ өгч амархаан дассан байналээ шдээ хэхэ Уг хүн нь сайн хүн юм даа ерөнхийдөө дажгүй хүн шүү сэтгэл сайтай хүндээ гээд л хэхэ бас л. Гэхдээ би дотроо л энэ хүн яагаад ийм санаачлагагүй мэдрэмж муутай юм болоо гэж бодсоноо за аргагүй дээ хайр дурлал дээр туршлага муу залуу хүн дээ гээд л би өөрөө л биеэрээ үлгэр дуурайлал үзүүлж өөрөө л санаачлагатай байх хэрэгтэй гэж бодонгуутаа бүхнийг гардан гүйцэтгээд яваад байсан байналээ шдээ кккк. Мэдрэмжгүй байдлыг нь өө энэ хүн угаасаа л ийм хүн хумхыхан хэт ойртохоор холддог төрлийн хүмүүс нтр гэж бодоостой ккк гэхдээ өөрийн бодит бодол зөн совингоороо энэ хүн надад яг тийм ч их дурлаж хайрлаагүй юм болов уу миний зүйлс таалагдахгүй байна даа гэсэн айдастай л байсан. Гэтэл тэр айдас үнэн болж таарсан даа ... Салья гэж хэлэнгүүтээ бүх юмыг нь устгаад л блоклоод бүтэн нэг өдөр өнгөрөх шахаж байхад залгахаар нь баярлаад буцаад ярилцаж үзье харзнаж үзье нтр гээд хэд хонолоо доо. Хэд хоног хэцүү байж байгаад амьдралаасаа холдуулах асуудалгүй ч тэр бол сайн хүн гэдэг бодол дотроос салахгүй байгаа байхгүй юу ккк
















